Орон нутгийн төсвийн 272 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Яргуйт багт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар хашаажуулалт, ногоон байгууламж, үндсэн талбайн ажил дууссан. Тоглоом угсралтын ажил дутуу байна. Ажлын явц 85 хувьтай байна. Гүйцэтгэгчээр “Шанхат хүрэн” ХХК ажиллаж байна.