Уурхайчин багийн тамир зочид буудлын урд 1.3 га талбайн дахин төлөвлөлтийн барилгын ажлын газар шорооны бэлтгэл ажил хийгдэж байна.

default

Тус байршилд 16 давхар 3 блок үйлчилгээтэй орон сууц баригдах бөгөөд инженерийн бэлтгэл ажил болох цэвэр усны шугам шилжүүлэх, зөөвөрлөх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн Орхон аймгийн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Тамир зочид буудлын ойр орчмын аж ахуй нэгжүүдийг 2 дугаар хэлхээнээс 5 хос шугамаар хангах ус дулаан дамжуулах төвийг шинээр барих ажлыг эхлүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд байрлах 400 шугамыг шилжүүлэх ажлыг Хотын захирагчийн алба хариуцан ажиллаж байна.
Бодгоно ХХК-ийн Цэцэг төвийг дулаанаар хангаж буй 2 хос шугамыг Хот, байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байна.

Тус барилга нь 2 давхар дулаан зогсоолтой бөгөөд граж эзэмшиж байсан 81 иргэд дулаан зогсоолоор хангагдах юм.