Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ үүсгэн байгуулагдсан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтын дагуу 2013 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 58 дугаар тогтоолоор “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨҮГ болгон байгуулсан.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол. 2013 он
Аймгийн Засаг даргын 2013 оны Б/18 тоот захирамжаар С.Даваасүрэнг Орхон аймгийн Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын анхны захирлын албан тушаалд томилсон байна.
Анхны захирлыг томилсон тушаал. 2013 он
Аймгийн Засаг даргын 2016 оны Б/55 тоот захирамжаар Б.Мөнхдалайг Орхон аймгийн Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба “ ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд томилсон байна.
Захирлыг томилсон тушаал. 2016 он
Аймгийн Засаг даргын 2020 оны Б/41 тоот захирамжаар Ц.Баяржаргалыг Орхон аймгийн Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд томилсон байна.
Захирлыг томилсон тушаал. 2020 он
Аймгийн Засаг даргын 2023 оны Б/33 тоот захирамжаар П.Баясгаланг Орхон аймгийн Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалд томилсон байна.
Захирлыг томилсон тушаал. 2023 он
“Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ыг 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж гэрчилгээг олгосон.