“Орхон аймгийн бүтээн байгуулалт-2024” нээлттэй өдөрлөг энэ сарын 24 буюу баасан гарагт А.Амарын талбайд зохион байгуулагдана.

Өдөрлөгөөр Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд, түүнийг гүйцэтгэгч компаниуд ажлаа тайлагнах юм. Мөн барилга, авто замын материал үйлдвэрлэгч ААН-үүд оролцож, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулна. Өдөрлөг 10-16 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэд та бүхнийг “Орхон аймгийн бүтээн байгуулалт-2024” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.