Сархиа уулын ойн төглийн модыг услах зориулалттай хөв цөөрмийн ашиглалтыг сайжруулж, дэвшилтэт технологи нэвтрүүллээ. Ингэхдээ дуслын усалгааны системийг PE хоолойгоор угсралт хийсэн юм.

Тус дэвшилтэт технологийг ашигласнаар Сархиа ууланд тарьсан 2170ш модыг гар аргаар биш автоматаар усалж, модны ургах нөхцөл сайжрах юм.