Хот хоорондын болон аймаг хоорондын зорчигч тээврийн авто буудал барих ажил

Ажлын явц 95 хувьтай. Барилгын дотор, гадна засал, тохижилт, явган хүний зам, камержуулалт, цамхагт гэрэл, цахилгааны ажил бүрэн дууссан. Харин авто машины зогсоолын ажил 50 хувьтай үргэлжилж байна.

Тус ажил наймдугаар сард дуусаж, ашиглалтад орох юм.

Авто буудал нь нэг хоногт 1200-1500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай юм.

Даатгалын компани, номер үйлдвэрлэгч компани, цайны газар, үсчин, кофе шоп, интернет кафе, буудал, зургаан нэрийн дэлгүүр зэрэг ААН-үүд тус барилгад байрлах тул иргэд нэг дороос үйлчилгээ авах боломж бүрдэнэ.